Магистрант, докторантын шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-12-26 11:12:03

Магистр, докторын сургууль, Эрдэм шинжилгээ, инновацийн алба хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Магистрант, докторантын шилдэг бүтээл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр анх удаа зохион байгууллаа.

Хурлыг “Мал эмнэлэг, мал аж ахуйн үйлдвэрлэл”, “Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцаа”, “Инженер, технологи, мэдээлэл зүй, эдийн засаг” гэсэн шинжлэх ухааны 3 салбараар тус тус зохион байгуулж шилдэг бүтээлийг шалгарууллаа. Салбар бүрээс шалгарсан нийт 5 магистрант 1 сая төгрөг, 6 докторант 2 сая төгрөгийн грант тус тус авах болзол хангав.

 МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛ САЛБАРЫН ХУРАЛДААНААС:

Магистрант Г.Бадамчимэг “Хүнсэнд бэлтгэж буй үхрийн махнаас Taenia saginata-г полимеразын гинжин урвалаар илрүүлсэн дүн”, Магистрант П.Нямсүрэн “Маханд тетрациклины бүлгийн антибиотикийн үлдэгдэл тодорхойлсон дүн”, Докторант А. Улаанхүү “Гахайн африкийн мялзан өвчний вирус ялгаж авсан үр дүн”, Докторант Б.Бүрэнзаяа “Паразитын эсрэг уртасгасан үйлчилгээтэй лонгмонмек бэлдмэлийн технологи гарган авсан нь” бүтээлээрээ тус тус грантын эзэд боллоо.

АГРОЭКОЛОГИ, БАЙГАЛЬ ШИНЖЛЭЛ, ГАЗРЫН ХАРИЛЦАА САЛБАРЫН ХУРАЛДААНААС:

Магистрант Б.Төртулга “Сангасаар бордоо үйлдвэрлэх технологийг судалсан дүн”, Магистрант Э.Нямбуу “Жижиг жимст лоолийн сортуудыг залгалтын (Grafting method) аргаар ургуулсан зарим үр дүнгээс”, Докторант Г.Мөнхбат “Туул голын хөндийн улиас модны өсөлтөнд уур амьсгалын дулаарал нөлөөлөх нь”, Докторант Г.Мөнхчулуун “Монгол чичүүлийн тархалт олшролтын прогноз боловсруулах, түүнийг загварчлах” нь сэдэвт бүтээлээрээ тус тус грантын болзол хангасан байна.

ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИ, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ, ЭДИЙН ЗАСАГ САЛБАРЫН ХУРАЛДААНААС:

Магистрант Ч.Мягмаржав “Малын тооноос хамаарсан малчин өрхийн амьжиргааны түвшингийн судалгаа (Төв аймгийн Баян-Өнжүүл сумын жишээн дээр)” Докторант Ж.Амгаланзул “Аарц шахах төхөөрөмжийн технологийн үзүүлэлтийг оновчилсон дүн”, Докторант П.Эрдэнэбат “Буудай тариалдаг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үр ашгийн шинжилгээ” сэдэвт бүтээлээрээ шалгарч грантын эзэд боллоо.

ХУРАЛД ОРОЛЦСОН НИЙТ МАГИСТРАНТ, ДОКТОРАНТУУДДАА БАЯР ХҮРГЭЖ ЦААШДЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, ЭРДМИЙН ИХ АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Эрдэм шинжилгээ, инновацийн алба

Магистр, докторын сургууль