“Хүнс-Хөгжлийн түлхүүр” эрдэм шинжилгээний хурал амжилттай болов

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-12-26 11:20:20

ХААИС-ийн Инженер Технологийн сургуулийн “Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхим”, “Монголын Хүнсчдийн Холбоо”-той хамтран бакалавр, магистрант оюутнуудын дунд “ХҮНС–ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” сэдэвт эрдэм шинжилгээний цахим бага хурлыг  2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурал Инженер, технологийн сургуулийн 60, хүнсний аж үйлдвэр үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд болсон юм.

Тус бага хуралд ХААИС-ийн ИТС, МААБС, ШУТИС-ийн ҮТС, ТДС зэрэг их, дээд сургуулийн бакалавр, магистрант оюутнуудын ирүүлсэн нийт 21 илтгэл өгүүллийн 9-ийг шалгаруулж, хэлэлцүүлэв. Тэргүүн байранд ХААИС-ийн ИТС-ийн “Хүнсний инженерчлэл” хөтөлбөрийн IV ангийн оюутан  Б.Буян-Арвижах, А.Лхамжав нарын “Амталж хатаасан махан бүтээгдэхүүнд дайвар түүхий эдийг ашигласан судалгааны үр дүнгээс” сэдэвт илтгэл, дэд байранд ШУТИС-ийн ҮТС-ийн Биотехнологийн хөтөлбөрийн IV ангийн оюутан Д.Түвшинтөгсийн “Термофиль болон үнэр үүсгэгч сүүн хүчлийн бактерийн цэвэр өсгөврийг ялган авах микробиологийн судалгаа” сэдэвт илтгэл, гуравдугаар  байранд ХААИС-ийн ИТС-ийн “Хүнсний инженерчлэл” хөтөлбөрийн IV ангийн оюутан  Б.Дашдулам,  Б.Ууганзаяа нарын "Казны давсны агууламжийг бууруулах технологийн судалгааны үр дүнгээс" сэдэвт илтгэл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн тусгай байранд ШУТИС-ийн ҮТС-ийн Хүнсний чанар, аюулгүй байдлын хөтөлбөрийн III ангийн оюутан Б.Баяржавхлан “Импортын хүүхдийн хуурай сүүн тэжээлийн эрүүл ахуй, микробиологийн судалгаа” сэдэвт илтгэлээр шалгарч хамтран зохион байгуулагч “Монголын Хүнсчдийн Холбоо”-ний өргөмжлөл, судалгааны багц номоор шагнагдлаа. 

Хуралд оролцсон нийт багш оюутнууддаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл, гидромеханикийн тэнхимийн хамт олон