ОХУ-ын Арктикийн Агротехнологийн их сургуулийн санаачилгаар “Хойд бүсийн форум” олон улсын байгууллага, Арктикийн соёл, урлагийн дээд сургууль, Чурапчинскийн биеийн тамир, спортын дээд сургууль болон Хойд бүсийн судалгааны тэнхим хамтран тус хурлыг зохион байгуулна.
Хурлын зорилго:Арктик болон ОХУ-ын хойд бүс нутгийн уламжлалт хоолны соёл эрс өөрчлөгдсөн. Эдгээр өөрчлөлтүүд нь хүний эрүүл мэнд болон соёлд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох шаардлагатай юм. Тиймээс эрс тэс цаг уурын нөхцөл дэх уламжлалт хоол хүнс, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуй, хойд бүсийн хүнс хадгалах технологи гэх мэт сэдвээр оролцогчид илтгэл тавина. Хоол хүнс цуглуулах, хадгалах, хэрэглэх гэх мэт Арктикийн хүнсний талаарх соёл, уламжлал нь уугуул иргэдийн мэдлэгээс бүрддэг. Хоол хүнс, түүний эх үүсвэрийн талаарх боловсрол нь уугуул иргэдийн эрүүл мэнд , соёлыг хадгалах, сэргээхэд нэн чухал юм.
“Арктикийн хүнсний боловсрол ” өвлийн сургaлтад оролцохыг урьж байна
Хугацаа: 2021 оны 3 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд Zoom-ээр явагдана.
2021.03.22 – Нээлт
2021.03.22-26 – Илтгэл
2021.03.26-30 – Гэрийн даалгавар
2021.03.31 - Төгсгөлийн уулзалт ба хаалтын үйл ажиллагаа
Кредит: 2 ETCS.
Хэлний мэдлэг: Англи, Орос
Өвлийн сургалтад дараах орны оюутан, судлаачид оролцоно: Бразил, Норвеги, Финлянд, Канад, Япон, Казахстан, Монгол, Вьетнам, ОХУ
Бүртгүүлэх хаяг: https://forms.gle/hPrVoNGSNt7kjusT6
Холбоо барих мэдээлэл: Irina Dranaeva - Мэйл хаяг- arctic@agatu.ru
Утас: +79248682585