Алба, нэгж: ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль
Ажлын байрны нэр: Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд багш
Заах хичээл: Дунд шатны нягтлан бодох бүртгэл,
Бүртгэлийн мэдээллийн систем
Ажлын байранд тавигдах шаардлага:
1. Магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
Бакалаврын зэрэг “Нягтлан бодох бүртгэл”
Магистрын зэрэг “Нягтлан бодох бүртгэл”
2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан дадлага, туршлагатай;
3. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийдэг;
4. Мэргэжлийн програм хангамж, дэвшилтэт технологи ашиглах ур чадвартай;
5. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;
6. Баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай;
7. Харилцааны соёлтой, зөв хандлагатай, ёс зүйтэй, бүтээлч, идэвх санаачилгатай;
8. Багаар ажиллах чадвартай;
9. Ажлын ачаалал даах, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой;
10. Мэргэжлийн чиглэлээрээ доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн хувийн хэрэг;
• Эзэмшсэн боловсрол, мэргэжлийн гэрчилгээ, дипломын баталгаажуулсан хуулбар;
• Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар;
• Ажилд орохыг хүссэн өргөдөл;
• Эрүүл мэндийн тодорхойлолт;
• Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад материал /ял шийтгэлгүй эсэх талаарх тодорхойлолт гэх мэт/;
• Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт.
Материал хүлээн авах хугацаа:
Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох иргэн материалаа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл Чанарын удирдлага зохицуулалтын алба гэсэн фэйсбүүк, quality_management@muls.edu.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Нэмэлт мэдээлэл авах хаяг:
Холбоо барих утас: 75107777-521, 99116094
Шуудангийн хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан, ХААИС