Огноо: 2021/02/02
Тендер шалгаруулалтын нэр: Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, оюутны манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн компьютер, студийн тоног төхөөрөмж худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: НТШ-КТТ-2021
[ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ] эрх бүхий тендерт оролцогчдоос Хөдөө аж ахуйн их сургуулийн багш, оюутны манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн компьютер, студийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багц-1 Компьютерийн тоног төхөөрөмж худалдан авах, НТШ-КТТ-2021/01
Багц-2 Студийн тоног төхөөрөмж худалдан авах, НТШ-КТТ-2021/02
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь[50000] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он тус бүрийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 100 % -иас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2019, 2020
Тендерийн хамт 790,000 /долоон зуун ерэн мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн, [11 цаг 20 минут ] -т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан-17024, ХААИС-ийн захиргааны байр, 2 давхар 203 тоот, Утас: 75107777-540