ХААИС-ийн зарим багш, судлаачдад шагнал гардууллаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-02-04 12:45:24

ХААИС-ийн зарим багш, судлаачдад профессор, дэд профессор цол, Төрийн дээд одон медаль, БШУЯ-ны шагнал гардуулах ёслол өнөөдөр (2021-02-04) боллоо. Цол болон шагналыг ХААИС-ийн захирал Т.Хэрүүга гардуулан өгч баяр хүргэлээ.

Профессор цол:  ЭЗБС-ийн захирал, доктор Б.Баасансүх, МЭХ-ийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Болдбаатар нар Эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрээр профессор цол хүртсэн тул үнэмлэхийг нь  гардуулан өглөө.

Дэд профессор цол: МЭС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Алимаа; АЭС-ийн ахлах багш, доктор Х.Баярмаа; МЭХ-ийн лабораторийн эрхлэгч, доктор А.Алтанчимэг; ЭЗБС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор С.Алтанцэцэг; ЭЗБС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор З.Ядмаа, ЭЗБС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Мягмарсүрэн; ЭЗБС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Одончимэг; МААБС-ийн багш, доктор С.Сарантуяа; МААБС-ийн багш, доктор  Т.Алтанзаяа; МААЭШХ-ийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Болормаа; УХХ-ийн судлаач, доктор Т.Дэжидмаа, ИТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ц.Өлзийбаатар;  ИТС-ийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Д.Баатархүү нар тус тус дэд профессор цол хүртэж, үнэмлэхээ гардан авлаа.

Төрийн дээд одон Алтангадас одонгоор АЭС-ийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Ш.Оюунтуяа; ИТС-ийн багш, доктор Б.Цэндсүрэн;

Хөдөлмөрийн хүндэт медаль: ЭЗХА-ны барилгын засварчин Ж.Баасансүрэн;

БШУЯамны шагнал, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цолоор ИТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ц.Өлзийбаатар; ИТС-ийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, доктор Д.Баатархүү; МААБС-ийн багш, доктор В.Энхчимэг; МААБС-ийн багш, доктор Б.Энхжаргал; АЭС-ийн тэнхмийн эрхлэгч, доктор Т.Байгаль-Амар;

БШУЯамныЖуух бичиг: АЭС-ийн ахлах багш С.Цогт нар төрийн дээд одон, тэмдэгээр шагнагдлаа.

Мөн “Шинэ үе-ХАА-н тогтвортой хөгжилд”эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байранд шалгарсан МЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунболд; АЭС-ийн багш Ж.Эрдэнэчандмань; МЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Банзрагчгарав нарт мөнгөн шагнал, талархалын үнэмлэх тус тус гардуулан өглөө.