Магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-04-07 12:05:06

БНСУ-ын Гёнсан Үндэсний их сургуулийн “Ирээдүйн Манлайлал Төсөл” магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Хамрах хүрээ: ХААИС-ийн магистрийн оюутнууд 

Хамрагдах хугацаа:  2 жил буюу нийт 4 семистр

Тавигдах шаардлага:

  1.   TOEFL (PBT 530, CBT 197, iBT 71), IELTS 5.5, CEFR B2, TEPS 600 (New TEPS 327)-ийн оноотой байх, 
  2. 2,7-с дээш голч дүнтэй байх
  3. 80% болон түүнээс дээш дүнтэй суралцсан байх
  4. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх 

Тэтгэлэг: Жилийн тэтгэлэг 18,000,000 вонн буюу ойролцоогоор 15,000$ 
Хамрагдах мэргэжил: Хими, ХАА-н шинжлэх ухаан, Хүрээлэн буй орчны биотехнологи, инженер механик зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутнууд хамрагдах боломжтой. 

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет 
  2. Өөрийн танилцуулга 
  3. Суралцах төлөвлөгөө
  4. Хувийн дата мэдээлэл 
  5. Асуумж
  6. Бакалаврын диплом 
  7. Дүнгийн тодорхойлолт 
  8. Хэлний төвшин тогтоох тест
  9. Гадаад паспортын хуулбар 
  10. Эцэг эхийн мэдээлэл 
  11. Гэр бүлийн мэдээлэл 

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа:    2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  hdkim@gnu.ac.kr хаягаар илгээнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар лавлах мөн анкет авах бол internaional@muls.edu.mn хаяг руу мэйл явуулна уу. 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС