ХААИС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ ОЮУТНУУДАД “ЗӨВ” БРЭНДИЙН ААРЦ ӨГЛӨӨ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-11-15 12:28:37

Зам Тээврийн яамны сайд асан, "Бидний цөөхөн Монголчууд" төслийн санаачлагч  Мөнхчулууны Зоригт, Тесо Корпорацийн хамт олон санаачлан ХААИС-ийн дотуур байрны оюутнуудад“ЗӨВ” Монгол Брэндийн бүтээгдэхүүн ЗӨВ ХАТААСАН ААРЦ-ыг өнөөдөр /2020-11-15/ өглөө. ХААИС-ийн гурван дотуур байранд амьдарч буй 600 гаруй оюутанд дээрх бүтээгдэхүүнийг өгч, УОК-оос гаргасан шийдвэр, ЭМЯ-аас өгч буй зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмээ сайн баримтлахыг хүслээ. Мөн бэрхшээлтэй энэ цаг хугацааг боломж хэмээн харж, өөрийгөө хөгжүүлээрэй хэмээн дамжуулав.

Нийт оюутнуудынхаа өмнөөс "Бидний цөөхөн Монголчууд" төслийн санаачлагч  Мөнхчулууны Зоригт болон "Тесо Корпораци", "ЗӨВ брэнд"-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.