Дотуур байрны оюутнуудад таван сая төгрөгийн бүтээгдэхүүн өглөө

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2020-11-26 05:50:37

ХААИС-тай хамтран ажилладаг байгууллагын төлөөлөл өнөөдөр /2020-11-16/ дотуур байрны оюутнуудад дархлаа дэмжих бүтээгдэхүүн, ариун цэврийн болон халдвар хамгааллын хэрэгсэл хүлээлгэн өглөө. Нийт таван сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг ХААИС-ийн дотуур байранд амьдарч буй оюутнуудад өгсөн юм.

Тэд бэрхшээлтэй цаг үед халдвар, хамгааллын дэглэмээ сайн баримталж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг оюутнууддаа дамжууллаа. Мөн ХААИС-ийн захирал Т.Хэрүүга ангийн болон, зөвлөх багш нарыг оюутнуудтайгаа байнга холбоотой байж, заавар, зөвлөмж өгч байхыг хүслээ.