ХААИС-ийн эрдэмтдийн хэрэгжүүлж буй төслийн товч танилцуулгыг цувралаар хүргэж байна. Энэ удаа “ОНЫ ШИЛДЭГ ТЭНХИМ”-ээр шалгарсан Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн багш нарын хэрэгжүүлж буй “Хивэгч малын бруцеллёз өвчний үе дэхь хээл хаялтын механизм, эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа” сэдэвт гадаадтай хамтарсан төслийн товч танилцуулгийг хүргэе. Тус төсөл нь:
Эхний хоёр зорилгын туршилт судалгааны ажлыг БНХАУ ын Шеньяаны Хөдөө Аж Ахуйн Их Сургууль тус Улсын Байгалийн Сангийн Санхүүжилтээр (2 сая юань), зорилгын гуравдугаар хэсгийг МЭСийн ХӨСМТэнхим ШУТСангийн санхүүжилтээр (54 сая төг) хэрэгжүүлж байна. Энэ хамтарсан судалгааны төсөл нь 2019 онд хоёр Улсад болсон сонгон шалгаруулалтаар тус тусдаа сонгогдсон бөгөөд БНХАУ ын суурь судалгааны томоохон санхүүжүүлэгч болох Байгалийн Сантай хамтарсан анхны таван төслийн нэг юм.
Хамтарсан төслийн хүрээнд бий болсон оюуны өмчийг эзэмших эрхийн талаар хоёр талын хамтран ажиллах гэрээнд тусгагдсан бөгөөд Хятадын тал одоогоор хивэгч малын хээл хаялтанд нөлөөлөх вакцины туршилт болон протеомиксийн шинжилгээ судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Бид 2020 онд Монгол Улсын 21 аймгийн нийт 1000 гаруй малчид болон 200 гаруй малын эмчээс бруцеллёз өвчин болон хивэгч малын хээл хаялтын талаар асуумж боловсруулан судалгаа авсан, мөн БНХАУ-тай хил залгаа Зүүн бүсийн аймгууд болон бусад халдварын голомт бүхий нутгуудаас 300 гаруй үхэр, хонь, ямаанаас захын цус, зулбадас, эмгэгт эдийн дээж цуглуулав. Одоогоор асуумж судалгааг нэгтгэн статистик боловсруулалт хийхийн зэрэгцээ малын хээл хаялтанд бруцеллёзийн халдварын үзүүлэх нөлөөг ийлдэс судлал, нян судлал болон молекул биологийн туршилтаар судлан тодорхойлохоор 2 магистр, 6 бакалаврын оюутан ажиллаж байна.
Цаашид бруцеллёз өвчний халдварын болон түүнээс шалтгаалсан хивэгч малын хээл хаялтын эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлж тархвар зүйн зураглалыг БНХАУ-тай хиллэдэг Зүүн бүсийн аймаг сумдаар гарган малчид, мал эмнэлгийн нэгжийн хүрээнд сургалт семинар зохион заавар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Мэдээллийг боловсруулсан: Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн багш, доктор Ш.Түмэнжаргал