Эдийн засаг, бизнесийн сургуулийг төгсөгч анхны Өвөрмонгол оюутнуудаас сэтгэлийн өглөг болгон 1000 ширхэг маск, 800 000 төгрөгийн хандив илгээжээ.
Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засаг бизнесийн сургуулийн хамт олонд
Хүндэт багш нар минь сайн байна уу? Та бүхэнд Өвөрмонгол орноос амрыг тань асуун мэндчилж байна.
Дэлхий дахинд шинэ коронавирус өвчин улам бүр ноцтой болж байгаа энэ үед Эрхэм хүндэт багш нар минь урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч байгаа гэж найдаж байна. Та бүхэн Шинэ коронавирус өвчнийг даван туулж хамт тэмцэж, бэрхшээлийг хамт даван туулах болно оо.
Эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн бидэнд үргэлж тусалж, дэмжиж байдагт тань их баярлаж явдаг.
Өвөр монгол орны өнцөг булан бүрд суугаа элгэн садан монгол түмэн маань та бүхнийгээ бие эрүүл сэтгэл амгалан байгаасай. Эх дэлхийн ард түмэн эв эетэй эрүүл саруул байгаасай хэмээн залбирч сууна.
Эрүүл байна гэдэг мянган жаргалангийн дээд нь билээ. Удахгүй урин дулаан сайхан цаг ирж, учрал ерөөл, сайн сайхан бүхэн ирнэ.
Багш нартаа аз жаргал, эрүүл энх, нандин сайхан үйлсдээ улам өндөр амжилт олохыг хүсэн ерөөе!
Төгсөгч шавь нартаа Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш нар, хамт олон маш их талархаж буйгаа илэрхийлж байна.