Өвөр Монголын Багшийн их сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургуулийн хамт олноос 10 000 ширхэг маскыг ХААИС-д хандивлалаа. Хандивыг тус сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Ц.Тодгэрэл, ХААИС-ийн Гадаад оюутны байрны гадаад оюутан хариуцсан багш Г.Хишигмаа нар сургуулийн удирдлагад өнөөдөр /2020-12-14/ гардуулан өглөө.
Тус сургуулийн хамт олноос Монгол болон ОХУ-ын хамтын ажиллагаатай их сургуулиуддаа сэтгэлийн дэмжлэг хүргэх аяныг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд олон жил хамтран ажиллаж буй ХААИС-ийн эрдмийн хамт олонд багш, оюутнуудынхаа өгсөн сэтгэлийн хандивыг ийнхүү илгээжээ.
ХААИС-ийн нийт эрдмийн хамт олон Өвөр Монголын Багшийн их сургуулийн Эрээн хотын Олон улсын дээд сургуулийн багш, оюутнуудад талархаж буйгаа илэрхийллээ.