ЭЗБС-ийн багш Ж.Баттулга докторын зэрэг хамгааллаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2020-12-17 03:15:04

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн багш Ж.Баттулга "Шатахууны үнийн удирдлагад санхүүгийн арга хэрэгсэл ашиглах нь" сэдвээр менежментийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Удирдагч багшаар нь ЭЗБС-ийн багш, профессор Н.Нямаа ажилласан бөгөөд тэрбээр дөрөв дэх доктороо ийнхүү өлгийдөн авлаа. Шинэхэн доктор Ж.Баттулгад болон удирдагч багшид нь халуун баяр хүргэе.