Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээж авна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-08-28 09:17:12

Хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академиас эрхлэн гаргадаг “Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан” шинжлэх ухааны сэтгүүлийн 2021 оны 3 дугаарт монгол хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээж авна.

Та бүхэн өгүүллээ зааврын дагуу бичиж journal_as@muls.edu.mn цахим хаягаар 2021 оны 9 дүгээр сарын 30-ны дотор ирүүлнэ үү. Зааврын дагуу бичигдээгүй, хугацаа хоцорсон өгүүллийг хүлээж авахгүйг анхаарна уу.

Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан сэтгүүлийн онлайн холбоос: https://www.mongoliajol.info/index.php/MJAS

Эрдэм шинжилгээ, инновацын алба