URASIA-PACIFIC UNINET-ийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-09-07 07:39:45

URASIA-PACIFIC UNINET-ийн доктор, докторын дараах сургалтын Эрнест мах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар ЮНИНЕТ-ийн гишүүн Австри улсын их сургуулиудад докторын, докторын дараах судалгаа хийх боломжтой.

      ТЭТГЭЛГИЙН ХУГАЦАА, ХЭМЖЭЭ

1. Тэтгэлгийн хугацаа: 1-9 сар

  • Доктор 1-9 сар
  • Пост доктор 1-6 сар

       2. Тэтгэлгийн хэмжээ:

  • Доктор: сард 1050 евро
  • Пост доктор: сард 1150 евро   

МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛҮҮД

    • Байгалийн ухаан
    • Техник, технологи
    • Анагаах ухаан
    • Хөдөө аж ахуй
    • Нийгмийн ухаан
    • Хүмүүнлэгийн ухаан
    • Урлаг судлал

      ТАВИГДАХ ШААРДЛАГА

    Докторант:

  • Магистрын зэрэгтэй байх
  • ХААИС-ийн докторант байх
  • Олон улсын түвшинд судалгаа хийх чадвартай байх
  • Англи эсвэл Герман хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
  • Тэнхимийн (удирдагчийн) тодорхойлолттой байх
  • EURASIA-PACIFIC UNINET-ийн гишүүн Австрийн их сургуулийн удирдагч багшийн урилгатай байх

          Пост доктор:

  • Докторын зэрэгтэй байх
  • ХААИС-д ажилладаг байх
  • Олон улсын түвшинд судалгаа хийх чадвартай байх
  • Англи эсвэл Герман хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх
  • Тэнхимийн (удирдагчийн) тодорхойлолттой байх
  • EURASIA-PACIFIC UNINET-ийн гишүүн Австрийн их сургуулийн удирдагч багшийн урилгатай байх 
  • Насны хязгаар: 35
  • Өргөдлийг зөвхөн онлайнаар (http://www.scholarships.at/ ) 2021 оны 10 дугаар сарын  01-ний өдөр хүртэл гаргана.

Онлайн өргөдөл гаргаж буй багш, судлаач нар Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн international@muls.edu.mn хаягаар мэдэгдэнэ үү.

Бүртгэл дуусах хугацаа: 2021.10.01

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: https://grants.at/en/  

ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
Утас: 11- 341153