Япон улсын Хоккайдо их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-09-07 13:13:18

Оюутан солилцооны хөтөлбөр 1

 

Хамрах хүрээ:  ХААИС-ийн бакалаврын 2,3-р курсын оюутнууд  

Хамрагдах хугацаа:  5 сар буюу 2022.04.01-2022.08.25 хүртэл

Тавигдах шаардлага:            

  1. TOEFL iBT 79 эсвэл IELTS 6.5. ийн оноотой байх,
  2. 3,0-с дээш голч дүнтэй байх
  3. 80% болон түүнээс дээш дүнтэй суралцсан байх
  4. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх

Тэтгэлэг: Сонгогдсон оюутнуудаас Хоккайда их сургуулийн зүгээс цөөн тооны оюутан сонгож сарын 80,000 еэнийн тэтгэлэг олгоно.  

Хамрагдах мэргэжил:Соёл ба нийгмийн ухаан, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутнууд хамрагдах боломжтой.

Оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар япон хэл сурах боломжтой бөгөөд зарим оролцогчид багшийн удирдлаган дор бие даасан судалгаа хийх боломжтой.Түүнчлэн Японы уламжлалт болон орчин үеийн соёлын олон арга хэмжээнд оролцох боломж бий болно.Эцэст нь хөтөлбөрт хамрагдсан оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет /ГХАХ-ээс авч бөглөх/
  2. Тодорхойлох захиа /ГХАХ-ээс авч бөглөх/
  3. Эрүүл мэндийн хуудас /ГХАХ-ээс авч бөглөх/
  4. Сургуульд элссэн хуудас /ГХАХ-ээс авч бөглөх/
  5. Хувийн мэдээлэл /ГХАХ-ээс авч бөглөх/
  6. Дүнгийн тодорхойлолт
  7. TOEFL iBT эсвэл IELTS онооны сертифекат
  8. Гадаад паспортын хуулбар
  9. 2 хувь цээж зураг

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа:    2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар лавлах мөн Exchange Programs in English (HUSTEP) | Hokkaido University (hokudai.ac.jp)  хаягаар орж харна уу.

 

Оюутан солилцооны хөтөлбөр 2

Хамрах хүрээ: ХААИС-ийн бакалаврын оюутнууд 

Хамрагдах хугацаа:  1 жил  

Тавигдах шаардлага:            

  1. Япон хэлний  JLPT 2 түвшиний оноотой байх,
  2. 2,7-с дээш голч дүнтэй байх
  3. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх

Хамрагдах мэргэжил: Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, инженер, Загасны аж ахуйн шинжлэх ухаан, Эдийн засаг бизнесийн зэрэг мэргэжлийн чиглэлээр суралцдаг оюутнууд хамрагдах боломжтой.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет /ГХАХ-ээс авч бөглөх/
  2. Тодорхойлох захиа /ГХАХ-ээс авч бөглөх/
  3. Эрүүл мэндийн хуудас /ГХАХ-ээс авч бөглөх/
  4. Сургуульд элссэн хуудас /ГХАХ-ээс авч бөглөх/
  5. Дүнгийн тодорхойлолт
  6. JLPT онооны сертифекат
  7. Гадаад паспортын хуулбар
  8. 3 хувь цээж зураг

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа:    2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр  

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар лавлах мөн Fact Sheet 2022 Spring [Hokkaido University]-1.pdf хаягаар орж харна уу.

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС