Ecology and technology development

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2021-09-10 13:08:28

Уур амьсгалын өөрчлөлт, амьдрах орчны доройтол нь байгаль орчин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдалд хохирол учруулж байна. Тулгамдаж буй асуудлыг даван туулахын тулд экосистемийг дэлхий даяар тогтвортой байлгах шаардлага тулгарч байна.
Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Агроэкологийн сургууль нь экологи, хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуйн салбарын олонт, хөгжил, тулгарч буй бэрхшээл, асуудлуудыг хэлэлцэх эрдэм шинжилгээний бага хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хурлын зорилго:

Ногоон эдийн засаг, хөгжлийн гурван тулгуурт бодлогод уялдуулан Экологи, Хүрээлэн буй орчин, Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, өнөөгийн байдал, хүрээлэн буй орчны эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, байгалийн нөөцийг зохистой ашиглах чиглэгдэнэ. Түүнчлэн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, судалгааны ажлын үр дүнг шинэ шатанд гаргах зэргээр олон улсын хэмжээнд их, дээд сургууль судалгааны байгууллагуудын судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэхүү бага хурлын зорилго оршино.
Хурлын тов, болох газар: 
2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр, Улаанбаатар хот
Хамрах хүрээ, чиглэл:

  • Биологийн олон янз байдал, хамгаалал
  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Усан орчны хамгаалал
  • Газар ашиглалтын менежмент
  • Ой нөөц, хамгаалал
  • Байгаль орчны нөхөн сэргээлт
  • Экосистемийн үйлчилгээ, үнэ цэн
  • Байгалийн аялал жуулчлал
  • Бэлчээрийн ашиглалт, менежмент
  • Мал аж ахуйн тогтвортой хөгжил
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн
  • Хөдөө аж ахуйн салбарын орчин үеийн хандлага дэвшилтэт технологи

Ерөнхий шаардлага:

  • Дээрх сэдвийг хамарна
  • Онолын болон туршилтын судалгааны үр дүнгээр хийгдсэн өгүүлэл байна.
  • Илтгэл, хураангуй англи хэлээр бичигдсэн байна.

Бүртгэл явагдах хугацаа:

Бүртгэлийг ecoconference.muls.edu.mn хаягаар орж бүртгүүлнэ үү.

2021 оны 10 дугаар сарын 01-ны хүртэл бүртгэл явагдана.
Холбогдох хаяг: А.Сайнчулуу sainchuluu@muls.edu.mn; утас 976-88071042