Тайвань улсын Чун Шин үндэсний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-09-15 08:10:37

Хамрах хүрээ: ХААИС-ийн бакалавр, магистр болон докторын оюутнууд  

Хамрагдах хугацаа:  5 сар буюу 2022.02 сараас 2022.06 сар хүртэл

Тавигдах шаардлага:            

   1. Англи эсвэл Хятад хэлтэй байх,

   2. 2,5 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан байх

   3. ХААИС-д 1 болон түүнээс дээш жил суралцсан байх

   4. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх

Тэтгэлэг:  Сургууль хоорондын гэрээгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба оюутны ур чадварыг харгалзан үзэж тэтгэлэг олгоно.  

Дотуур байрны төлбөр суралцах хугацаанд

Бүрдүүлэх материал:

   1. Өргөдлийн анкет

   2. Сургуульд сурдаг нь үнэн тухай тодорхойлолт

   3. Дүнгийн тодорхойлолт

   4. Тодорхойлох захиа /2 багшаас авах/

   5. Суралцах төлөвлөгөө

   6. Өөрийн намтар /300-500 үгтэй/

   7. Англи эсвэл Хятад хэлний сертифекат /Хэрэв байвал хавсаргах/

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа:    2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар лавлах мөн Application Information (nchu.edu.tw)  хаягаар орж харна уу.