“Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил ба эдийн засаг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов.

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2021-09-22 10:54:49

ХААИС-ийн ЭЗБС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын эрдэм шинжилгээний X удаагийн бага хурал “ХӨДӨӨ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА ЭДИЙН ЗАСАГ” сэдвийн хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 17 өдөр цахимаар зохион байгуулагдлаа.  



Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд Монгол, БНХАУ, Австри, Япон, Вьетнам, Солонгос зэрэг 8 орны 22 судлаачид илтгэлээ  хэлэлцүүлэв.  



Хуралд хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн бодлого хөгжил, Ковид-19 цар тахлын үеийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, хөдөө аж ахуйн  бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, үнэ цэнийн сүлжээ, байгалийн нөөцийн ашиглалт, үнэлгээ, экологи нөхөн сэргээлт, экосистемийн үнэлгээ, мэдлэгт суурилсан хөдөө аж ахуйн цахим джитал технологи, орон нутгийн ба хөдөөгийн хөгжил, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын үйлчилгээний хөгжил зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэв. 



Хурлын зохион байгуулагч: ХААИС-ийн Эдийн Засаг Бизнесийн сургууль
Өвөрмонголын Тариалангийн их сургууль