“Торгоны замын хөдөө аж ахуйн боловсрол, судалгаа, инновацийн холбооны олон улсын форум боллоо.

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2021-09-22 11:02:02

БШУЯ, ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр ХААИС-ийн Эдийн Засаг Бизнесийн сургууль “ТОРГОНЫ ЗАМЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН БОЛОВСРОЛ, СУДАЛГАА, ИННОВАЦИЙН ОЛОН УЛСЫН ФОРУМ”-ыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар зохион байгууллаа.



Энэ удаагийн форумд Монгол, БНХАУ, ОХУ, Итали, Серби, Турк, Белорус, Украйн, Казакстан, Киргиз, Япон, Солонгос зэрэг 17 орны 46 их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 140 гаруй эрдэмтэн судлаачид чуулж, өөрсдийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн, хүрсэн ололт амжилт, туршлагаасаа хуваалцан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцэв.



Форумын нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, БШУЯ-ны Инноваци технологийн газрын дарга Д.Одгэрэл, ШУА-ийн орлогч дарга Б.Бат-эрдэнэ, ХААШУА-ийн ерөнхийлөгч Б.Бямбаа, ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, ЭЗБС-ийн захирал Б.Баасансүх нар болон эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургуулиудын удирдлага, судлаачид оролцов. 

Форум оролцогсод Монгол Улсын ХААИС-тай хамтран Хөдөө аж ахуйн салбарын цахим мэдээллийн сан байгуулах, хамтарсан мал аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулах, Шинжлэх ухаан технологийн парк байгуулах, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцов.

 

Форум байгуулагч: ХААИС-ийн Эрдэм Шинжилгээ, Инновацийн алба, 
Эдийн Засаг Бизнесийн сургууль