Тавигдах шаардлага:
- Солонгос хэлний түвшин тогтоох TOPIK шалгалтын 4-р зэрэгтэй байх
- ХААИС-д 65-70 кр.цаг цуглуулсан байх / Одоо 2-р курсэд суралцаж байх /
- ХААИС-д сурч буй мэргэжлийн чиглэл Чонбукийн ҮИС-ийн мэргэжлийн чиглэлтэй таарч байх
- Голч дүн 2,75 буюу түүнээс дээш байх
Суралцах мэргэжлийн чиглэлүүд:
Эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, механик инженер, таримал судлал ба биотехнологи, цэцэрлэгжүүлэлт, ландшафт архитектур, хүнс судлал ба технологи
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн анкет
- Суралцах төлөвлөгөө /Солонгос хэлээр бичих/
- Тодорхойлох захиа /Сургуулийн захирлаас/
- Тодорхойлох захиа / Харьяа тэнхимээс /
- Сургуульд орсон батламж / БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулах/
- Дүнгийн тодорхойлолт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ / БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулах/
- TOPIK 4 шалгалтын сертификат
- Гадаад паспортын хуулбар
*Бүртгүүлсэн оюутнуудаас хамгийн өндөр голч дүнтэй 2 оюутныг сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.
Материал өгөх сүүлийн хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр
Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтэс 205 тоот
эсвэл 75107777-513, 341153 утсаар мэргэжилтнүүдээс лавлана уу.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС