ХААИС болон БНСУ-ын Чонбукийн их сургуулийн хамтарсан 2+2 хөтөлбөр зарлагдлаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-09-24 11:55:50

Тавигдах шаардлага: 

  1. Солонгос хэлний түвшин тогтоох TOPIK шалгалтын  4-р зэрэгтэй байх
  2. ХААИС-д 65-70 кр.цаг цуглуулсан байх / Одоо 2-р курсэд суралцаж байх /
  3. ХААИС-д сурч буй мэргэжлийн чиглэл Чонбукийн ҮИС-ийн мэргэжлийн чиглэлтэй таарч байх
  4. Голч дүн 2,75 буюу түүнээс дээш байх

Суралцах мэргэжлийн чиглэлүүд:

Эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, механик инженер, таримал судлал ба биотехнологи, цэцэрлэгжүүлэлт, ландшафт архитектур, хүнс судлал ба технологи

 

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет
  2. Суралцах төлөвлөгөө /Солонгос хэлээр бичих/
  3. Тодорхойлох захиа /Сургуулийн захирлаас/
  4. Тодорхойлох захиа / Харьяа тэнхимээс /
  5. Сургуульд орсон батламж / БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулах/
  6. Дүнгийн тодорхойлолт
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ / БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулах/
  8. TOPIK 4 шалгалтын сертификат
  9. Гадаад паспортын хуулбар

*Бүртгүүлсэн оюутнуудаас хамгийн өндөр голч дүнтэй 2 оюутныг сургалтын төлбөр болон  дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.

Материал өгөх сүүлийн хугацаа:  2021 оны 11 дүгээр сарын  26-ны өдөр  

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтэс 205 тоот

эсвэл 75107777-513, 341153 утсаар мэргэжилтнүүдээс лавлана уу.

 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС