ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-10-08 15:51:37

Улаанбаатар дахь Тайваний Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгчид ХААИС-д айлчилж хамтын ажиллагааны санал солилцох уулзалт боллоо

 

2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар дахь Тайваний Худалдаа, Эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн Грэйс Ж.Р.Лүө, нэгдүгээр нарийн бичгийн дарга Чэнь Чинь Янь, мэргэжилтэн Д.Болор-Эрдэнэ нар ХААИС-д айлчлан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Уулзалтын үеэр Тайван улсын Пинтуны Үндэсний шинжлэх ухаан, технологийн их сургуультай хос хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд Тайваний Худалдаа, Эдийн засгийн төлөөлөгчийн газраас тус хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэх, тэр дундаа тус их сургуультай Ойн аж ахуй, Биологийн технологийн чиглэлээр түлхүү хамтран ажиллах талаар саналаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Тайван улсын Хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг оюутнууд онолын мэдлэгээ туршлага болгон старт-ап компани байгуулж, өөрсдийн бий болгосон бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх тал дээр маш идэвхтэй буюу амжилттай байдаг тул тус сайн туршлагыг ХААИС-д нэвтрүүлэх гэх мэт асуудлуудын талаар санал солилцсон найрсаг уулзалт болж өндөрлөлөө.

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС