ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛНА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-10-08 15:50:59

ХААИС-ийн докторант Бадрах овогтой Сандагдоржийн “Тал хээрийн бүсийн монгол гүүний саамны гарц, найрлага, шинэлэг байдлын үнэлгээ” сэдэвт доктор (Ph.D)-ын зэрэг горилсон бүтээлийг хэлэлцэх Мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11.00 цагт ХААИС-ийн Захиргааны I байрны хурлын танхимд болно. 

 

Магистр, докторын сургууль, Мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл