ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛД ОЛГОХ "СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ" ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-10-08 15:49:09

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2016 оны А/45  дугаар тушаалаар баталсан "Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд тэтгэлэг олгох журам"-ын дагуу шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, онолын өндөр түвшинд боловсруулсан эрдэм шинжилгээний бүтээлд "Судалгааны тэтгэлэг"–олгох шалгаруулалтад урьж байна.

Эрдэм шинжилгээний бүтээлийг өгүүлэл хэлбэрт оруулан 6 хүртэл хуудаст багтаасан байна. Зааврыг энд дарж авна уу. 
Ирүүлсэн бүтээлүүд нийтлэг шаардлага хангасан эсэх талаар ажлын хэсэг хянан магадалгаа хийж эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлж оролцуулах эсэхийг шийдэх тул та бүхэн бүтээлээ зааврын дагуу бэлтгэн ирүүлнэ үү.

Магистрант, докторантууд шинжлэх ухааны дараах салбар чиглэлүүдээр бүтээлээ ирүүлнэ үү. 

  • Мал эмнэлэг, мал аж ахуйн үйлдвэрлэл;
  • Агроэкологи, байгаль шинжлэл ба газрын харилцаа;
  • Инженер технологи, мэдээлэл зүй ба эдийн засаг; 

Салбар тус бүрээс магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг 2 бүтээлийг шалгаруулж докторант-2 сая, магистрант-1 сая төгрөгийн судалгааны тэтгэлэг олгоно.

Материалыг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэл graduateschool@muls.edu.mn, baigalmaa@muls.edu.mn хаягаар хүлээн авна.

Холбоо барих: 99106255, 91919291, 88806020 

 

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛЬ