Тайланд улсын хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх их сургууль болох Чулангкорны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулав. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг цахимаар зохион байгуулж, хоёр тал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
ХААИС-ийг төлөөлөн Монгол улсаас Тайландын Вант улсад суугаа элчин сайд Т.Амарсанаа гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль болон Агроэкологийн сургууль тус их сургуулийн ижил түвшний сургууль, коллежтой хамтран ажиллах юм.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС