ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-10-13 11:05:26

Тайланд улсын хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх  их сургууль болох Чулангкорны их сургуультай хамтран ажиллах санамж бичиг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулав. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг цахимаар зохион байгуулж, хоёр тал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

ХААИС-ийг төлөөлөн Монгол улсаас Тайландын Вант улсад суугаа элчин сайд Т.Амарсанаа гарын үсэг зурав. 

Санамж бичгийн хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль болон Агроэкологийн сургууль тус их сургуулийн ижил түвшний сургууль, коллежтой хамтран ажиллах юм.

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС