Эрдэм Хакатон-2021төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Зорилго:
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой инновацын төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжихэд оршино.
Чиглэл:
Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл (2020-2025)-ийн тэргүүлэх 5, дэд 11 чиглэлтэй нийцсэн байх. Үүнд: Мэдээллийн технологи, Шинэ материалын технологи, Биотехнологи/үйлдвэрлэлийн технологи, Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи, Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл
Хамрах хүрээ, оролцогчид:
Их, дээд сургууль, Эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэн/төвийн төлөөлөл (өмчийн хэлбэр харгалзахгүй) багаар (3-10 хүртэлх гишүүдтэй) оролцох боломжтой.
Тавигдах шаардлага:
Тэмцээнд оролцогчид нь оюуны өмчийн бүтээл/патент, ашигтай загвар, барааны тэмдэг эзэмшдэг эсхүл гэрээгээр эзэмшдэг, Монгол Улсын Оюуны өмчийн газарт мэдүүлгээ гаргасан, инновацын төслөө танилцуулахаар төлөвлөсөн байх.
Зохион байгуулагдах хэлбэр: Цахимаар
Арга хэмжээ болох хугацаа:
Бүртгэл хийх сүүлийн хугацаа: 2021 оны 04 сарын 25-ны 20:00.
(I шат) Тэнцсэн төслүүдэд хариу мэдэгдэх: 2021 оны 04 сарын 30-ны дотор
(II шат) Цахим сургалт арга хэмжээ: 2021 оны 05 сарын 03-наас 7-ны өдрүүдэд
(III шат) Демо өдөр: 2021 оны 05 сарын 07
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
9191 7643, 8686 2050
erdemhackathon@mas.ac.mn