ХААИС-ийн Магистр, Докторын сургууль 2021-2022 оны хичээлийн намар магистрантур, докторантурт элсэн суралцах хүмүүсийг урьж байна.
Бүртгэл: Элсэхийг хүсэгчид http://admission.muls.edu.mn цахим хаягаар болон ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ үү.
Хугацаа: 2021.08.23-2021.09.20 хүртэл
Шалгалт: Элсэгчид англи хэл, мэргэжлийн шалгалт өгнө. (Англи хэл: 2021.09.27 ; Мэргэжил: 2021.09.28)
Суралцах хугацаа: Магистрантурын сургалт 1.5-2 жил, докторантурын сургалт 3 жил
Давуу тал:
- ХААИС-ийг бакалаврын зэрэгтэй 3.2-оос дээш голч дүнтэй төгссөн бол магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлөх;
- Сонгогдсон хөтөлбөрөөр судалгааны (MSc) болон мэргэжлийн (MPc) магистраар суралцах;
- Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах;
- Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэх ба хамтын ажиллагаатай их сургуулийн гэрээний дагуу сургалтын төлбөрийг хөнгөлөх;
- Сургалтыг танхим болон цахимаар хослон явуулах зэрэг боломжтой
Элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ
- Элсэгчийн анкет https://graduate.muls.edu.mn/ татаж авна уу.
- 3х4 хэмжээтэй 2 хувь зураг
- Бакалаврын дипломын эх хувь, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга)
- Иргэний үнэмлэх хуулбарын хамт
- Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын диплом, нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга)
- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг (Хаан банкны 5070047564 тоот дансанд тушаасан баримт)
Лавлах утас: 75107777-261,262,263, 99106255, 91919291, 88806020