Япон улсын Токиогийн ХААИС-иас зохион байгуулдаг Оюутны олон улсын чуулга уулзалтад оролцохыг урьж байна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-05-10 17:00:25

Жил бүр Япон улсын Токиогийн Хөдөө аж ахуйн их сургууль нь уламжлал болгон Оюутны олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн 20 дах удаагийн чуулга уулзалт “Linking Actions, Research and Education in Agriculture Value Chains to Achieve Environmental, Social and Economic Sustainability” сэдвийн хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 17-ний өдрүүдэд анх удаа онлайн хэлбэрээр зохиогдох ба ХААИС-ийн 2 оюутныг шалгаруулан уг чуулга уулзалтад оролцуулна.

Шалгаруулалтыг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Англи хэлээр илтгэл хэлэлцүүлэх байдлаар явуулж, Англи хэлний мэдлэг, илтгэх ур чадвар, асуултад хариулах чадвар гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр шалгаруулна.

Оролцох хүсэлтэй оюутан та бүхэн 2021 оны 05 дугаар сарын 31-ний дотор гадаад хамтын ажиллагааны хэлтсийн international@muls.edu.mn хаягаар болон өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх цахим хаягаар бүртгүүлсний дараа авна уу.  


ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

Лавлах утас: 341153, 75107777-513