“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ” Арга хэмжээ зохион байгуулагдана

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2021-05-14 13:51:40

         Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, инновацийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, нийгэмд инновацийн соёлыг бүрдүүлэх зорилгоор Дэлхийн олон улс орон  “Инновацийн 7 хоног” арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвшсэн бөгөөд манай орны хувьд 2014 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь Инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн,  үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл,  оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.  

“Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021-03-17-ны өдрийн А/86 тоот тушаалаар байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд Инновацийг дэмжих 11 цогц арга хэмжээг цахим хэлбэрээр 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд зохион байгуулна. 

    Уг арга хэмжээний санаачлагч бөгөөд үндсэн зохион байгуулагчаар: Боловсрол, шинжлэх ухааны яам; хамтран зохион байгуулагчаар: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам , Соёлын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Залуу судлаачдыг дэмжих сан, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Старт-ап Монгол ТББ, Монголын хамтын оффисуудын холбоо, “Старт-ап маркетинг спейс” ХХК, “Эм Эн Эйжинси” зэрэг олон байгууллагууд хамтран ажиллаж байна. 

АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭГДСЭН  ХӨТӨЛБӨР:

Энэхүү арга хэмжээ нь олон нийтэд нээлттэй болох бөгөөд та бүхэн Боловсрол, шинжлэх ухааны яам болон хамтрагч байгууллагуудын фэйсбүүк хуудаснаас арга хэмжээг шууд дамжуулалтаар хүлээн авч үзэх боломжтой. 

Арга хэмжээний линк: https://fb.me/e/2fjboOgGg