Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг угтсан Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна.

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2021-05-20 14:47:04

Жил бүр уламжлал болгон ОХУ, Монгол Улс, Казахстан улс, Болгар, Беларусь, БНХАУ зэрэг орны хамтран зохион байгуулдаг 24 удаагын "Бүс нутгийн хөгжилд хөдөө аж ахуйн шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Та бүхнийг оролцохыг урьж байна. Бага хурал 2021 оны 8 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотноо зохион байгуулагдана.

Энэ удаагын олон улсын хурал нь Монгол Улс - ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, ОХУ-ын Шинжлэх ухааны академи үүсэн байгуулагдсаны 300 жилийн ойг угтаж зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.