Залуу эрдэмтдийн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-05-22 09:42:20

ОХУ-ын К.А.Тимирязевын нэрэмжит Хөдөө Аж Ахуйн Их сургуулиас (Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академи) зохион байгуулж буй залуу эрдэмтдийн олон улсын эрдэм шинжилгээний бага  хуралд оролцохыг урьж байна.

Эрдэм шинжилгээний бага хурал 2021 оны 6-р сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Сэдэв:

-          Агро аж үйлдвэрийн цогцолбор дахь шинэлэг техник, технологи;

-          Байгаль орчны менежмент ба ус ашиглалтын тулгамдсан асуудлууд;

-          Агроэкологи ба байгаль орчны менежмент;

-          Эдийн засгийн тулгамдсан асуудлууд.

-          Агро аж үйлдвэрийн цогцолбор дахь менежментийн орчин үеийн асуудлууд.

-          Нягтлан бодох бүртгэл, шинжилгээний менежментийн орчин үеийн асуудлууд.

-          Бизнесийн статистик.

-          Хүмүүнлэгийн ухааны тулгамдсан асуудлууд.

-          Мэргэжлийн болон бүс нутгийн хэл соёлын хүрээн дахь гадаад хэл,

-          Генетик, үржил, биотехнологи.

-          Агрономи.

-          Хөрс судлал, агрохими, газрын нөхөн сэргээлт, ойн аж ахуй.

-          Орчин үеийн мал аж ахуйн тулгамдсан асуудлууд.

-          Шувууны аж ахуй эрхлэх орчин үеийн асуудлууд.

-          Цэцэрлэгжүүлэлт, ландшафтын архитектурын тулгамдсан асуудлууд.

-          Хүнсний технологи, чанарын менежментийн тулгамдсан асуудал.

Тавигдах шаардлага:

-        Магистрант, залуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд -35 хүртэлх настай байх.

-        Шинжлэх ухааны доктор- 39 хүртэлх настай байна.

-        ЭШХ-д оролцох хэл- Англи, Орос

-        ZOOM платформоор оролцох боломжтой ба үнэ төлбөргүй.

-        ЭШХ-д оролцох хүсэлт болон материалыг 2021 оны 6-р сарын 01-ний өдөр хүртэл хүлээн авна.

Доорх линкээр бүртгүүлнэ.

 https://lomonosov-msu.ru/rus/event/6786/

Дэлгэрэнгүй мэдээллийг тус мэйл хаягаар авна уу. International@muls.edu.mn

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС