Инновацын 7 хоног амжилттай зохион байгуулагдлаа

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2021-06-03 11:16:56

Монгол Улсад 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монгол Улсын инновацын 7 хоног” нэгдсэн арга хэмжээ 2021 оны 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн арга хэмжээг Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж зохион байгуулсан бөгөөд анх удаа цахим хэлбэрээр явагдсанаараа онцлог байлаа. Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Инновацын үндэсний чуулган”, “Инновацын бүтээгдэхүүн, үйлчилгэний олон улсын цахим үзэсгэлэн”, “Инновац ба энтрепренуршип” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “Инновац ба хөрөнгө оруулалт” чуулга уулзалт, Залуу судлаачдын бүтээлч сэтгээг дэмжих “Эрдэм хакатон шалгаруулалт”, Оюутны гарааны бизнесийн дэмжих “Start up weekend”, “Инноватор-21” цуврал лекц, “Инновац ба орон нутгийн хөгжил” цахим сургалт зэрэг нийт 14 арга үйл ажиллагааг зохион байгуулсан болно.
ХААИС-ийн хувьд дээрх болон бусад арга хэмжээнд ач холбогдол өгч, манлайлах үүрэгтэйгээр өргөн хүрээнд амжилттай оролцсон болно.