“Мал эмнэлгийн практик-ололт-амжилт” сэдэвт залуу эрдэмтдийн VI дахь удаагийн ОУ-ын ЭШ-ний бага хуралд урьж байна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-06-09 21:59:00

ОХУ-ын Холбооны Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах төвөөс зохион байгуулж буй  “Мал эмнэлгийн практик-ололт-амжилт” сэдэвт залуу эрдэмтдийн VI дахь удаагийн  олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна. 

Эрдэм шинжилгээний хурлын сэдвүүд:

  • Эпизоотологи (зэрлэг, тэжээвэр  амьтдын халдварт өвчний хяналт үнэлгээ, вакцинжуулалт, дархлаа судлал);
  • Биотехнологи (вирус, эсийн үржүүлэлт, вакцин үйлдвэрлэл);
  • Вирусийн оношлогоо ба молекул биологи.

Эрдэм шинжилгээний бага хуралд биечлэн болон цахимаар оролцох боломжтой. ЭШ-ний хурал нь англи болон орос хэл дээр явагдана.  

Хугацаа:  2021 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл.

Материал хүлээн авах хаяг: nikeshina@arriah.ru

Дэлгэрэнгүй мэдээллийг international@muls.edu.mn хаягаас лавлана уу.

       ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС