“LEATHUB” төслийн хүрээнд ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн “Арьс ширний хими ба механик шинжилгээний лаборатори”-д “Арьс ширний чанарын шинжилгээний багаж, тоног төхөөрөмж” нийлүүлэх НТШ-ЛАБ-2020/03 тоот гэрээний дагуу Арьс ширний ус нэвтрүүлэлтийг тодорхойлох, Арьсны хучих будгийн олон нугаралт тэсвэрлэлтийг тодорхойлох (хөлдөөгчтэй), Арьсны будгийн тогтворыг үрэлтээр шалгах, Усны уур шингээлтийг тодорхойлох, Арьсны агшилтын температур тодорхойлох, Арьс ширний зузаан хэмжигч, тос нэрэгч аппарат, pH тодорхойлох болон туршилтын барабан зэрэг багаж төхөөрөмжүүдийг хүлээн авч, суурилууллаа.
Тендер гүйцэтгэгч PPPMGL ХХКомпани нь Satra technology компаний зааварчилгаагаар ШУТИС болон ХААИС-ийн арьс ширний лаборант, багш судлаачдад 2021 оны 12 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд арьс ширний шинжилгээний тоног төхөөрөмжүүдийн арга зүйн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг PPPMGL ХХК-ний захирал Б.Баярбат, мэргэжилтэн Э.Дагвасүрэн нар явуулж, ХААИС-иас төслийн менежер, ахлах багш, доктор Б.Итгэл, докторант П.Пүрэвсүрэн, доктор Л.Норовсүрэн, доктор М.Нарангэрэл, доктор н.Цэрэнханд, лаборант С.Мөнх-Эрдэнэ, П.Лхагвадорж, докторант Б.Отгонбулаг, ШУТИС-иас төслийн менежер доктор, профессор Л.Удвал, доктор Д.Сувд, докторант Б.Батдулам, лаборант Д.Энхбаясгалан, МУ-ын зөвлөх инженер Д.Амаржаргал нар хамрагдав.
Сургалтаар лабораторийн тоног төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, анхаарах хүчин зүйлс, шинжилгээний аргын талаар материал тарааж, танилцуулга хийн, арьсны дээжид шинжилгээний туршилт явууллаа. Цаашид шинжилгээний багажуудын зарим дагалдах сэлбэг / эсгий, холбогч утас, термометр, боолт, дэгээ/ - хэрэгслийг захиалж нөөцөд бэлэн байлгах, 6 секцтэй усан ванн, салаалагчтай крант, халаалтын газан хошуу нэмэлтээр бэлтгэх шаардлагатай болохыг онцлов. Түүнчлэн лабораторийн өндөр өртөгтэй өндөр мэдрэмжтэй тоног төхөөрөмжүүдийг зориулалтын ширээн дээр суурилуулж, газардуулагч болон тог тохируулагчтай холбосон байх шаардлагатайг анхааруулав.
МАЛ АЖ АХУЙ БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
“LEATHUB” ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ, ДОКТОР Б.ИТГЭЛ