ОЮУНЫ БҮТЭЭЛИЙН ХУУЛБАРЛАЛТЫГ ШАЛГАДАГ БОЛНО

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-01-26 17:51:58

Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын алба болон Магистр, докторын сургуулийн санаачилга, идэвхтэй оролцоотойгоор магистр, докторын судалгааны ажлын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд “Юнисолюшн Партнерс” ХХК-тай хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээний хүрээнд Plagiarism буюу оюуны бүтээл хуулбарлалтыг илрүүлэх, цаашлаад багш, оюутан, судлаачдын оюуны бүтээлийг баталгаажуулах, хамгаалах, профессор, багш судлаачдын судалгааны ажлын онол, арга зүйн түвшинг дээшлүүлэх боломж бүрдэх юм.

“Юнисолюшн Партнерс” ХХК нь Шведийн Вант улсын Prio Infocenter AB, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Plagscan gmbH компаниудын нэгдэл Ouriginal оюуны бүтээл хуулбарлалтаас сэргийлэх цогц программ хангамжийг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад анхлан нэвтрүүлэх чиглэлээр Монгол улсын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. 

Бидний хамтын ажиллагаа өргөжсөнөөр Монгол улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд болон их дээд сургуулиуд дэлхийн түвшний дээд боловсрол, судалгааны стандартыг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх цаашид академик ёс зүйн хэм хэмжээг шинэ түвшинд гаргах нөхцөл бүрдэж байна.

 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА