ТАЙВАНЬ УЛСЫН ЧУН ШИН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-03-15 16:17:19

Хамрах хүрээ: ХААИС-ийн бакалавр, магистр болон докторын оюутнууд  

Хамрагдах хугацаа: 2022 оны 09 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл 1 жил болон 6 сарын хугацаагаар сонгон суралцах боломжтой

Тавигдах шаардлага:
   1. Англи эсвэл Хятад хэлтэй; 
   2. 2.5 болон түүнээс дээш голч дүнтэй; 
   3. ХААИС-д 1 болон түүнээс дээш жил суралцсан; 
   4. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх.

Тэтгэлэг: Сургууль хоорондын гэрээгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба оюутны ур чадварыг харгалзан үзэж тэтгэлэг олгоно.  

Бүрдүүлэх материал:
   1. Өргөдлийн анкет 
   2. Сургуульд сурдаг нь үнэн тухай тодорхойлолт
   3. Дүнгийн тодорхойлолт 
   4. Тодорхойлох захиа (2 багшаас авах)
   5. Суралцах төлөвлөгөө
   6. Өөрийн намтар (300-500 үгтэй)
   7. Англи эсвэл Хятад хэлний сертификат (Хэрэв байвал хавсаргах)

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар лавлана уу. 

 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС