ОЮУТНЫ ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-04-11 12:56:10

Япон Улсын Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулиас жил бүр уламжлал болгон Оюутны олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулдаг билээ. 

Энэ жилийн 21 дэх удаагийн чуулга уулзалт “Youth actions and innovations towards climate change adaptation and mitigation to promote sustainable agriculture in their communities” сэдвийн хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохиогдох бөгөөд ХААИС-иас 2 оюутныг шалгаруулан уг чуулга уулзалтад оролцуулна. 

Шалгаруулалтыг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 14 цагт Англи хэл дээр илтгэл хэлэлцүүлэх байдлаар явуулж
Англи хэлний мэдлэг, 
Илтгэх ур чадвар, 
Асуултад хариулах чадвар гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр шалгаруулна. 

Оролцох хүсэлтэй оюутан та бүхэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор гадаад хамтын ажиллагааны хэлтсийн international@muls.edu.mn хаягаар болон өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх цахим хаягаар бүртгүүлсний дараа авна уу.  

Лавлах утас: 341153, 75107777-513




ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС