ЖАМБААГИЙН ЗАГАСТ “ХҮНДЭТ ДОКТОР” ЦОЛ ОЛГОЛОО

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-04-11 17:21:38

Суурь боловсролын төвийн Бие бялдар хүмүүжлийн тэнхимийн ахлах багш Жамбаагийн Загаст Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “ХҮНДЭТ ДОКТОР”  цол олголоо. 

Тэрээр ХААИС-ийн биеийн тамирын багш нарын дундаас төрөн гарсан анхны доктор багш юм. 

Мөн Модон бөмбөгийн “Залуу од” спорт клубийг байгуулан, түүний дасгалжуулсан ХААИС-ийн оюутан тамирчид “Оюутны ДАШТ”-д амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн бөгөөд одоогийн байдлаар алтан медаль 130, мөнгөн медаль 105, хүрэл медаль 200, нийтдээ 435 багц медаль авч, 14 цом, 300 гаруй өргөмжлөлөөр шагнуулж, түүнчлэн Модон бөмбөгийн олон улсын хэмжээний мастер 4, спортын мастер  10,  дэд мастер  16 нийт 30  улсын зэрэг цолтой тамирчдыг бэлтгэн гаргасан байна. 

Тэрээр Паралимпийн спортын байгууллагыг хөгжүүлэх, пара тамирчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, оюутны спортыг хөгжүүлэх, ялангуяа модон бөмбөгийн шинэ эко спортын төрлийг Монгол улсад хөгжүүлэх, залуу тамирчдыг бэлтгэн гаргах, пара тамирчны амжилт гаргах боломжийг судалгааны үндсэн дээр сайжруулах талаар үр бүтээлтэй ажиллаж байна.