“CAREER DAY-2022” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-04-28 15:47:58

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулиас төгсөх дамжааны оюутнуудад зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Career day-2022” нээлттэй өдөрлөг 2022 оны 04 сарын 29-ний өдөр болно. 

Уг өдөрлөгт Монголын Хөдөлмөрийн биржүүдийн холбооны гишүүн болох 40 гаруй ажил олгогч байгууллага, компани оролцох юм.

Өдөрлөгийн эхний хэсэгт ажил олгогч байгууллагуудтай төгсөгчдөө шууд ажлын байрт зуучлах болон цаашдаа хамтран хэрэгжүүлэх олон ажлын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм. Мөн Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, ажил олгогч компанийн төлөөллүүд төгсөх дамжааны оюутнуудад зориулан “Бизнесийн салбарт хэрхэн ажиллах, бизнесээ хэрхэн эхлүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт”-ийн талаар лекц уншина.

Хоёрдугаар хэсэгт ажил олгогч аж ахуй нэгжүүд өдөрлөгт оролцох оюутнуудад ажлын байраа танилцуулж, цагийн болон үндсэн ажлын байрны мэдээллээ өгнө. Мөн цаашлаад ажилд шууд зуучлах боломж бүрдэх тул төгсөх болон бусад дамжааны оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Өдөрлөг 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 13:00-16:00 цагийн хооронд ЭЗБС-ийн лекцийн №201 тоот танхим болон II, III давхарт зохион байгуулагдана.

 

ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ