СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИНТЕРНШИП ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-10-13 10:18:37

Хөдөө аж ахуйн их сургууль  нь “АПУ”ХХК -тай сургалт, үйлдвэрлэлийн интерншип болон оюутны хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэх  хүрээнд хамтын ажиллагааны “Санамж бичиг” –т 10 дугаар сарын 12-нд гарын үзэг зурлаа. Тус арга хэмжээнд “АПУ”  групп компанийн Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо, “АПУ” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн албаны дарга  Г.Гантөгс болон ХААИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Р.Чанцалдулам, Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга С.Лхагвадорж нар оролцов.

 

Санамж бичгийн хүрээнд ХААИС-ийн бизнесийн эдийн засаг, маркетинг, нягтлан бодох бүртгэл, банк, санхүү, эдийн засаг математик загварчлал, дата аналист, менежмент, хүнсний инженерчлэл, мах сүү үйлдвэрлэлийн технологийн мэргэжлийн оюутнууд танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэг, чадвараа практик үйл ажиллагаатай холбон бататган гүнзгийрүүлж, ажиглалт, судалгаа, боловсруулалт хийх чадвар, дадал болон ажлын байрны ур чадваруудыг эзэмших боломж бүрдэх юм. Цаашид хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллах, эрдэмтэн судлаачийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцлаа.