Сургалтын бодлого зохицуулалтын албанаас санаачлан оюутны II байрны нийтийн өрөөг тохижуулан интерьер засал, номын булан зэргийг хийж, оюутнуудын чөлөөт цагаа зөв боловсон, тав тухтай орчинд өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.
Тус тохижилтын ажлын санхүүгийн асуудлыг шийдвэрлэн дэмжлэг үзүүлсэн сургуулийн удирдлагадаа нийт оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Цаашид оюутнуудынхаа амьдрах болон сурах орчинг сайжруулах ажлыг бүрэлдэхүүний сургуулиуд дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА