Хамрах хүрээ: Бакалаврын оюутнууд
Хамрагдах хугацаа: 2022.04.01-2022.06.25-ны өдрийг хүртэл хагас жил болон бүтэн жилийн хугацаанд
Тавигдах шаардлага: Англи эсвэл Япон хэлний мэдлэгтэй байх
2.5-аас дээш голч дүнтэй суралцсан байх
Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх
Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө
*Замын зардал, даатгал, байр болон хоолны мөнгө, оршин суух үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг зэргийг суралцагч өөрөө хариуцна.
Бүрдүүлэх материал:
1. Өргөдлийн анкет
2. Дүнгийн тодорхойлолт
3. Тодорхойлох захиа /Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах/
4. Сургуульд орсон тодорхойлолт /Батламж/
5. Гадаад паспортын хуулбар
6. Эрүүл мэндийн хуудас
7. Япон улсад нэвтрэх эрхийн өргөдлийн маягт
8. Санхүүгийн тодорхойлолт /Хэрэв өргөдөл гаргагч санхүүгээ өөрөөсөө гаргах бол өөрийн банкны тодорхойлолт хэрэв өмнөөс өөр хүн гаргах бол тухайн хүний банкны тодорхойлолт болон ажлын газрын тодорхойлолт/
9. 4*3 харьцаатай цээж зураг
10. Япон хэлний JLPT сертификат /Хэрэв байгаа бол/
11. TOEFL-ийн сертификат /Хэрэв байгаа бол /
12. Бүрдэл шалгах хуудас
Өргөдлийн анкет болон бусад материалыг энэхүү https://www.niigata-u.ac.jp/en/study/exchange/ линкээр орж авна уу.
Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа: 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар болон Захиргааны байр 205 тоот өрөөнөөс ирж лавлана уу. Мөн international@muls.edu.mn хаягаар бичиж лавлана уу.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС