АНУ-Д 9-12 САРЫН ХУГАЦААНД АЖИЛЛАЖ, СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-10-26 12:01:25

“Оюуны зөв тэмүүлэл” ТББ нь АНУ-ын WISE Foundation (Worldwide International Student Exchange) байгууллагын Монгол дахь агентаар ажиллаж байна. 

Тус байгууллагаас ХААИС-ын оюутан залууст хөдөө аж ахуйн дэвшилтэт туршлага, техник арга зүйн талаар мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ Америк соёлтой танилцах боломжийг олгох зорилгоор 9-12 сарын хугацаанд ажиллаж, суралцах хөтөлбөрийг санал болгож байна.

Тавигдах шалгуур:

  • ХААИС-ийн II-IV курсийн оюутан байх,
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх,
  • Сурсан мэдсэнээ ашиглан эх орны ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй байх.

Өргөдлийн холбоос: https://forms.gle/bNC9fJEhT17MxTCw9 

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 11  дүгээр сарын 15-ны өдөр 

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл intellectualaspirations@sip.mn хаягаар холбогдоно уу.

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС