АНУ-ИЙН МИССУРИ ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВР, АХИСАН ТҮВШИНЫ БОЛОН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-11-01 13:25:55

Миссуригийн их сургууль (University of Missouri) нь АНУ-ын Миссури мужийн Коламбиа хотод байдаг улсын судалгааны томоохон их сургуулиудын нэг юм. Тус сургуулийн харьяа болох Ази судлалын төвөөс (Asian Affairs Center) Ази орнуудын мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш, ажилтнууд болон оюутнуудад зориулан хэрэгжүүлдэг дараах хөтөлбөрүүдийг танилцуулж байна.

1.Global Leadership Program GLP https://international.missouri.edu/asia/miti/glp/ 

  • Энэхүү манлайллын хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш ажилтнууд хамрагдах боломжтой
  • Нэг жилийн төлбөр $9,500 (байр, хоол, эрүүл мэндийн даатгалын зардал нэмэгдэнэ)
  • 6 сарын хөтөлбөр $6,000 (байр, хоол, эрүүл мэндийн даатгалын зардал нэмэгдэнэ)

Тавигдах шаардлага: 

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Хоёр жилийн ажлын туршлагатай байх
  • Англи хэлний дунд болон түүнээс дээш шатны мэдлэгтэй байх 

Хамрагдах хугацаа:  6, 12, 18 болон 24 сараар хамрагдах боломжтой. 

Өргөдөл хүлээн авах хугацаа: Намрын элсэлт: Хоёр удаа өргөдөл хүлээн авах ба эхнийх ээлж 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 2 дахь ээлж 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл. 

2.American Graduate Academics & Pedagogy AGAP 

  • Их дээд сургуулийн багш, ажилтнууд, магистр болон докторын зэргийн оюутнууд хамрагдах боломжтой
  • 12 долоо хоногийн сургалтын төлбөр $650 (хугацаанаас хамаараад төлбөр өөрчлөгдөнө)
  • Онлайн эсвэл танхимаар хамрагдах боломжтой

Тавигдах шаардлага:

  • Англи хэлний дунд болон түүнээс дээш шатны мэдлэгтэй байх 

3.Global Business Program GBP https://international.missouri.edu/asia/miti-students/gbp/

  •  Бизнесийн чиглэлээр суралцаж байгаа бакалаврын зэргийн оюутнуудад зориулсан хөтөлбөр

Тавигдах шаардлага: 

  • ХААИС-ийн бакалаврын оюутан байх
  • Англи хэлний дунд шатны мэдлэгтэй байх

Хамрагдах хугацаа: 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл  

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sdc9f@umsystem.edu цахим хаягаар бичиж лавлана уу. 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС