Монгол улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ХАА-н төв номын сангийн нэр бүхий ажилтнуудыг “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Соёлын яамны “Жуух бичиг” болон Монголын Залуучуудын холбооны “100 жилийн ойн медаль”-аар шагнасныг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХААИС-ийн Захирал Т.Хэрүүга, Сургалт эрхэлсэн дэд захирал Р.Чанцалдулам нар гардуулан өгч, баяр хүргэлээ.
Монгол улсын Засгийн газрын “Соёлын тэргүүний ажилтан”-аар номын санч Т.Баярмаа, А.Лхамсүрэн нар, Соёлын яамны “Жуух бичиг”-ээр номын санч Г.Нарантуяа, Д.са.Болормаа нар, Монголын Залуучуудын холбооны “100 жилийн ойн медаль”-аар номын санч Д.сү.Болормаа, О.Халиунаа, Г.Батзаяа нар тус тус шагнагдлаа.
ХАА-Н ТӨВ НОМЫН САН