“ОЮУТНУУДЫН ДЭЛХИЙГ ҮЗЭХ ҮЗЭЛ” СЭДЭВТ ОНЛАЙН ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-11-24 18:35:27

П.А. Столыпины нэрэмжит Омскийн улсын Хөдөө аж ахуйн их сургуулиас зохион байгуулж буй “Оюутнуудын дэлхийг үзэх үзэл” сэдэвт онлайн форумд оролцохыг урьж байна.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь соёлын солилцооны дижитал орон зайг бий болгох, оюутны сэтгэхүйн цар хүрээг өргөжүүлэх, олон улсын хамтарсан төслүүдийг хөгжүүлэхэд оршино.

Сэдэв:
1."21-р зууны үнэт зүйлс". Энэ сэдвийн зорилго нь олон улсын их, дээд сургуулийн оюутнуудын 21-р зууны үнэт зүйлсийн талаарх алсын харааг танилцуулах явдал юм. Хэлэлцүүлэгт подкаст форматын аудио бичлэгийг хүлээн авна. Бичлэгийг англи хэл дээр хийх ёстой. Үргэлжлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байна. 

2."Дижиталжсан ертөнц дэх залуучуудын амьдрал". Энэ сэдвийн зорилго нь өнөөгийн залуучуудын амьдралд дижитал технологи хэрхэн нөлөөлж байгаа тухай хэлэлцэх явдал юм.  Энэ сэдвээр англи хэл дээр бичсэн эссе хүлээн авна. Эссений хэмжээ 250-350 орчим үгтэй байна.

3."Залуучууд, Соёл, Шинжлэх ухаан, Спорт ". Энэ сэдвийн хүрээнд форумд оролцохын тулд оролцогчид 3 минутаас илүүгүй богино хэмжээний видео бичлэг хийнэ. Видео бичлэгт өөрсдийн их сургууль, залуучууд, спортын холбоо гэх мэт бусад байгууллагын соёл, шинжлэх ухаан, спортын амьдралыг харуулах боломжтой. Англи хэл дээр эсвэл англи хадмалтай видеог хүлээн авна.

Бүртгүүлэх хугацаа: Оролцогчдын материалыг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хүлээн авна.

Материал ирүүлэх хаяг: s.v.world2020@gmail.com мөн доорх онлайн бүртгэлийн линкээр бүртгүүлэх боломжтой  https://forms.gle/y838N7ioDBdeJ3Jr7.

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шалгаруулалт дуусах ба форумд оролцогчдын дүнг албан ёсны фэйсбүүк хуудсанд тавина.  https://www.facebook.com/groups/svworld.

Бүх оролцогчдод батламж олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх PDF файлаас үзнэ үү.

 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС