ХААИС-ИЙН ШИНЭ ЭЛСЭГЧИД ОЮУТНЫ ТАНГАРАГ ӨРГӨВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-09-08 20:20:06

ХААИС-д шинээр элсэгч оюутнуудын тангараг өргөх ёслол өнөөдөр (2022-09-08) боллоо. Тус арга хэмжээнд ХААИС-ийн оюутнуудын сайн дурын клуб, бүрэлдэхүүний сургуулиудын Оюутны зөвлөл оролцож, үйл ажиллагаагаа танилцуулав. Мөн ХААИС-ийн Төв номын сангийн мэргэжилтнүүд номын сангийн үйлчилгээг хэрхэн авах талаар оюутнуудад зөвлөгөө өглөө.

Үүний зэрэгцээ шилдэг элсэгчдийн төлөөлөлд сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгох эрхийн бичиг, гарын бэлэг гардууллаа. Энэ жил шинээр элсэгч 59 оюутанд сургалтын төлбөрийн 50 хувь, 12 оюутанд 30 хувийн хөнгөлөлтийг олгож буй аж. Дээрх шилдэг элсэгчдийн төлөөлөл болох

1. Мал эмнэлгийн сургуулийн-Малын их эмч мэргэжлийн оюутан Гантулгын Намуун

2. Мал аж ахуй биотехнологийн сургуулийн ХАА-н биотехнологи мэргэжлийн оюутан Цэнджавын Сувд-Эрдэнэ

3. Инженер технологийн сургуулийн- Программ хангамж мэргэжлийн оюутан Эрдэнэбаярын Андир

4. Агроэкологийн сургуулийн-Геодезийн инженер мэргэжлийн оюутан Бат-Очирын Тогтох

5. Эдийн засаг бизнесийн сургуулийн Бизнесийн шинжээч мэргэжлийн оюутан Баатарсүрэнгийн Содтамир нарт сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт  олгох эрхийн бичгийг бүрэлдэхүүн сургуулиудын Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

Мөн урлаг, спортоор манлайлагч оюутны төлөөлөл болох

1. Мал эмнэлгийн сургуулийн-Малын их эмч мэргэжлийн оюутан Анхбаярын Баярхүү

2. Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Биотехнологич мэргэжлийн оюутан Ганбатын Төгсжаргал

3. Инженер технологийн сургуулийн- Цахилгаан хангамжийн инженер мэргэжлийн оюутан Батжаргалын Ичинхорлоо

4. Агроэкологийн сургуулийн-Газар зохион байгуулагч мэргэжлийн оюутан Оюунсайханы Анужин

5. Эдийн засаг бизнесийн сургуулийн Бизнесийн менежер мэргэжлийн оюутан Эрхэмзулын Эрдэнэболд нарт сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлт олгох батламжийг гардууллаа.

Элсэгчдэдээ зориулан ХААИС-ийн авьяаслаг оюутны төлөөлөл ая дуугаа өргөж, Монгол улсын цэнгээнт бүжгийн 22 удаагийн аварга, ХААИС-ийн Хатан Туул хамтлаг бүжгийн үзүүлбэр толилууллаа.