ЯПОН УЛСЫН ХОККАЙДО ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-09-14 16:45:17

Япон улсын Хоккайдо их сургуулийн 2023 оны хаврын улирлын богино хугацааны оюутан солилцооны HUSTEP хөтөлбөр зарлагдлаа.

Суралцах хугацаа: 2023.04.01-2023.08.31 /5 сар/

Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2022.10.14

Хариу гарах хугацаа: 2022 оны 12 дугаар сард

Хөтөлбөрийн онцлог:

  • Бакалаврын оюутнууд хамрагдана
  • Хичээлүүд англи хэл дээр явагдана
  • Элсэлтийн хураамж болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө

Анхаарах зүйлс:

  • Хугацаа дууссаны дараа материал хүлээн авахгүй.
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалтын TOEFL iBT 79 эсвэл IELTS 6,5 оноотой байх ёстой.
  • Хөтөлбөрт хамрагдах оюутны тоо хязгаартай тул Хоккайдо их сургууль шалгаруулалт явуулж, эцсийн хариуг гаргана.

Тавигдах шаардлага:

  • ХААИС-ийн бакалаврын оюутан байх
  • TOEFL iBT 79 эсвэл IELTS 6,5 оноотой байх

Бүртгэл: 2022 оны 10 дугаар сарын 21-ийг хүртэл Захиргааны байрны 205 тоотод болно.  

Мөн international@muls.edu.mn хаягт өөрийн дүнгийн тодорхойлолт, англи хэлний оноог явуулснаар бүртгүүлэх боломжтой.